images

Чехэд монголчуудын байгуулсан бөхийн холбооны анхны барилдаан болов

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-11-28


   Чех улсад ажиллаж, амьдарч буй монголчууд үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” холбоо байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Улмаар Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан өнгөрөгч 25-ны өдөр Кутна Хора хотноо тус холбооныхон анхны барилдаанаа зохион байгуулав. Тус барилдаанд 32 бөх зодоглож шөвгийн дөрөвт аймгийн начин Б.Энхтүвшин, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат сумын заан Р.Банзар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат сумын заан Т.Дамбаравжаа, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат сумын заан Б.Энхбаяр нар тунан, сумын заан Б.Энхбаяр түрүүлж, аймгийн начин Б.Энхтүвшин үзүүрлэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.