images

Чехийн хөлбөмбөгийн дээд лигт 18 настай монгол хүү тоглолоо

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2023-11-13


   Чехийн "Dynamo České Budějovice" клубийн академид суралцахын хажуугаар 19 хүртэлх насны өсвөрийн багт тоглож буй 18 настай Гантогтохын Төгөлдөр Чехийн дээд лигт анх удаагаа тоглолоо. Монголын "Арвис" клубээс гараагаа эхлүүлсэн тэрбээр өнгөрсөн бямба гарагт явагдсан Чехийн дээд лигийн 15 дугаар тойрогт Чехийн "Teplice" клубийн эсрэг тоглолтын 82 дахь минутаас талбайд гарч тогложээ. Энэ нь монгол хөлбөмбөгчин анх удаа Чехийн дээд лигт тоглосон явдал болсныг Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

  Г.Төгөлдөрийн тоглодог “DCB” клуб нь өнгөрөгч сарын байдлаар Чехийн залуучуудын лигт 11 удаа тоглохдоо зургаа хожиж, хоёр тэнцэж, хамгийн олон гоол оруулсан үзүүлэлтээр лигээ тэргүүлж байгаа ажээ. Харин Г.Төгөлдөрийн тухайд багтаа элссэн эхний хагас жилдээ долоо хоногт нэг удаа багийн бэлтгэлд оролцож явсаар байнгын бэлтгэлд хамрагддаг болж дээд лигт тоглох боломж бүрдсэн байна. Мөн түүний баг өнгөрсөн есдүгээр сард Европын хөлбөмбөгийн холбооны лигийн "Е" хэсэгт багтдаг Австрийн "LASK" багтай нөхөрсөг тоглолт хийжээ. Чехийн баг энэ тоглолтод өөрсдийн хоёрдугаар багаас хэд хэдэн тоглогч дуудсаны нэг нь Г.Төгөлдөр байсан юм. 

Гэрэл зургийн эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.