images

Австралийн уралдаанд монгол уяач морь сойж 16 мянган долларын бай хүртэв

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-11-08


   “Melbourne Cup 2023” морин тойруулгын уралдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн начин, уяач Жавын Гансүхийн уясан "Vow and Declare" нэрт хүлэг 3200 метрийн зайд 9 дугаартай уралдлаа. Түүний уясан энэ морь 2019 оны энэ уралдаанд түрүүлэн 4.4 сая долларын бай авсан хурдан хүлэг бөгөөд их насанд нийлээд гурван жил болжээ. Иймд хэдийнэ уралдахаа байсан "Vow and Declare" морийг Ж.Гансүх сонгон уяаг нь тааруулж тус тэмцээнд уралдуулах эрхийг авч есөн настай морийг ес дугаартай уралдуулан есдүгээрт байрт давхиуллаа. Улмаар байнд 160 мянган доллар ирж, үүнээс уяачид 16 мянга нь оногджээ. Харин цомын төлөө уралдсан шилмэл 23 хурдан мориноос "Without a Fight" нэрт хүлэг түрүүлж 4.4 сая долларын бай авсан байна. Харин "Vow and Declare" гарааг тэргүүлэн гарч эхний гурван км-т айргийн тав дотор давхиж байгаад сүүлийн 200 метрт сууж, есөөр орж иржээ. Морины уул эзэн нь морь сургагч Дэнни О’Брайэн гэнэ. Монгол уяачийн оролцсон энэ уралдаан нь Мельбурны иргэдийн төдийгүй хурдан морь сонирхогч австраличуудын зорьж үздэг наадам, соёлын үнэт өв нь юм. Учир нь, 1861 оноос хойш өнөөг хүртэл дэлхийн I, II дайнаас бусад үед жил бүр уг морин уралдааныг зохион байгуулжээ. Улмаар Мельбурны цомд морьд уралдах өдөр Австралид бүх нийтийн амралтын өдөр болдог нь тэртээ 1873 онд хатан хаан Викториа морин уралдааны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосных аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.