images

Америк дахь монголчууд морин хуурын наадам хийнэ

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2023-10-24


   АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 27-29-ний өдрүүдэд Морин хуурын III наадам болно. Энэ наадамд АНУ, Канад, Япон болон Европын орноос морин хуур сонирхогч 70 гаруй хүүхэд ирж оролцохоор бүртгүүлжээ. Мэримонт их сургууль дээр гурван өдрийн турш үргэлжлэх тус наадмын үеэр мэргэжлийн уран бүтээлчдийн үзүүлбэр, тоглолт эрдэм шинжилгээний хурал, мастер класс хичээл зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох юм. Тухайлбал, морин хуур урлаач, мастер Б.Баярсайхан урландаа бүтээсэн шилдэг хууруудаа танилцуулж, морин хуурын мэргэжлийн засвар, үйлчилгээ үзүүлэх гэж байна. Тэрбээр 1992 оноос хойш хөгжим урлаж буй бөгөөд 1999 онд морин хуурын мастер ах дүүс Б.Шинэбаяр, Б.Баярсүрэн нарын хамт “Bayaraa & Brothers” компани байгуулжээ. Улмаар тэд 2008 оноос урлангаа “Pegasus” буюу “Нисдэг морь” хэмээн нэрлэж морин хуураас гадна товшуур, арьсан экэл хуур, их хуур зэрэг утсан хөгжмийн зэмсгүүдийг урлах болсон байна. АНУ дахь Морин хуурын наадмын сүүлийн өдөр мэргэжлийн морин хуурчдын нэгдсэн тоглолт "Rachel M. Schlesinger" -ийн концертын танхимд болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.