images

Прага: Европ дахь монголчууд волейболын аваргаа тодруулав

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-10-16


   Европт аж төрдөг монголчуудын волейболын аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 13-15-нд Чехийн нийслэл Прага хотын “Sportovní Centrum Řepy” спортын цогцолборт боллоо. Тус тэмцээнийг Чех улсад хоёр дахь удаагаа зохион байгуулсан нь энэ бөгөөд 2013 онд Бельги дэх монголчуудын “Сүлд” спорт клубээс санаачлан Чехийн Храдец Кралове хотноо анхны тэмцээнийг зохион байгуулсан аж. Энэ удаагийн тэмцээнд Чех, Австри, Швед, Швейцар, Герман, Бельги, Ирланд, Финланд, Испани, Англиас эрэгтэй, эмэгтэй нийт 38 багийн 400 гаруй тамирчид оролцжээ. Харин тэмцээнийг Монголын волейболын холбооны болон Чехийн шүүгчид шүүсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.