images

Монгол залуу Японы сүмо бөхийн оюутны аварга боллоо

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2022-11-07


     Бямба гарагт Токио хотноо болсон бүх Японы аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээнд Батжаргалын Чойжилсүрэн түрүүлж "Оюутан ёкозүна” боллоо. Тэрбээр сүүлийн шатанд гурван жилийн өмнөх уг тэмцээний аварга Таики Накамүратай барилджээ. Тэрбээр Накамүратай нэг багт барилддаг бөгөөд энэ тухай “NHK” телевизийн сэтгүүлчийн асуултад “Миний барилдахыг хамгийн их хүсч байсан бөх. Өмнө нь би түүнд яаж ч чадалгүй ялагдаж байсан. Харин энэ удаа надад хоёр дахь боломж олдож, түүнийгээ ашиглаж чадсан нь сайн хэрэг боллоо” гэжээ. “Оюутан ёкозүна” болсноор тэрбээр мэргэжлийн сүмод макүшита зиндаанаас шууд барилдах эрхтэй болов. Б.Чойжилсүрэн "Ниппон" спортын шинжлэх ухааны сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд “NHK”-д өгсөн ярилцлагадаа “Анх удаагаа үндэсний аварга болсондоо баяртай байна. Зөвхөн ялахыг л зорьж, дасгалжуулагчийнхаа өгсөн зөвлөгөөний дагуу бүхий л чадлаараа барилдсан” гэжээ. Оюутны аварга шалгаруулах тэмцээн 1919 оноос эхтэй бөгөөд энэ жил 100 дахь удаагаа болж, ойн баяраа тэмдэглэжээ. Мөн өмнө нь уг тэмцээнд Монголоос Миторюү Төрболд, Оошёоүма П.Дэлгэрбаяр нар түрүүлж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.