images

Ц.Элбэгдорж Малави улсад   

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2022-11-03


     Цаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус комиссын төлөөлөгчид Өмнөд Африкийн Малави улсад айлчилжээ. Төлөөлөгчдийг тус комиссын бүрэн эрхт төлөөлөгч Ц.Элбэгдорж ахалж буй бөгөөд тэд Малавийн парламентын гишүүд, иргэний нийгмийн төлөөлөгчид, тус улсын ерөнхийлөгч Лазарус Чаквератай уулзжээ. Малави улсад өнөө хэр хүчинтэй байгаа цаазаар авах ялыг халах асуудлаар талууд өргөн хүрээнд санал солилцсон байна. Ц.Элбэгдорж энэ талаар Фэйсбүүк хуудсандаа бичихдээ “Африкийн халуун зүрх - Малави. Амьдрах эрхийн төлөө, төрийн аллагын эсрэг. Цаазын ялыг халах хөдөлгөөнд энэ улс эргэлт буцалтгүй нэгдлээ” гэжээ. Малави улс нь 17 сая хүнтэй, нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн нь 350 доллар, хүн амын 90 хувь нь хөдөө аж ахуйд ажилладаг, дэлхийн хамгийн ядуу улсын нэг юм.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.