images

Монголын уран барималч Америкийн аварга хулуун дээр сийлбэр хийв

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2022-11-03


     АНУ-ын Колорадо мужийн тариаланч Чад Ньюгийн ургуулсан 809 килограмм жинтэй аварга хулуун дээр 10 дугаар сарын 31 буюу сүнсний баяраар сийлбэр хийжээ. Сийлбэрийг “Halloween wars” тэмцээний эцсийн шатанд шалгарсан оролцогч, уран барималч Вилла Туз, Монголын уран барималч Ц.Мөнх-Эрдэнэ, уран барималч Клинт Олсан хийсэн байна. Тэд дөрвөн цагийн турш цэцэг, эрвээхий, цох зэргийг хулуун дээр сийлсэн бөгөөд хүмүүс Денверийн ботаникийн хүрээлэнд цуглан тэднийг үзэж сонирхжээ. Жил бүрийн хамгийн хүнд жинтэй хулуу шалгаруулах үзэсгэлэнд оролцогчид хулуундаа нэр өгдөг. Тус хулууг Хови гэдэг бөгөөд энэ нь зөвхөн Колорадо мужийн хамгийн том хулуу юм. “Хови хулууг 10 дугаар сарын 13-26-ны хооронд Денверийн ботаникийн хүрээлэнд үзэсгэлэнд тавина, түүн дээр сийлбэр хийхгүй” хэмээн анх мэдээлж байсан ч ийнхүү сийлбэр хийжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.