images

“Хү” хамтлаг Их Британийн хамтлагтай хамтарсан аялан тоглолт хийж байна

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-09-04


   Монголын “Хү” хамтлаг, Их Британийн “Asking Alexandra” рок хамтлагтай хамтран “Psycho Thunder” аялан тоглолтыг Англи, АНУ-ын хотуудаар хийж буй. Тэдний эхний тоглолт наймдугаар сарын 30-нд Техасын Сан-Антонио хотоос эхэлсэн юм. Улмаар есдүгээр сарын 1-нд Даллас, 2-нд Пройор, 3-нд Хьюстонд тоглосон бөгөөд маргааш Атланта, пүрэв гарагт Балтимор хотод тоглоно. АНУ, Английн нийт 28 хотод хийх тэдний тоглолтын сүүлийнх аравдугаар сарын 8-нд Лос-Анжелест болно. Тэд 28 тоглолтынхоо 24-д нь “Bad Wolves”, “Zero 9:36” хамтлагийг зочин уран бүтээлчээр авчрах бөгөөд аравдугаар сарын 6-нд Сакраменто хотод болох тоглолтод зөвхөн “Хү” хамтлаг тоглох аж. Харин есдүгээр сарын 2-нд болсон Пройор, 23-нд болох Люшвилл дэх тоглолтод зөвхөн “Asking Alexandra” тоглоно. Мөн аялан тоглолтын зочин уран бүтээлчид энэ сарын 9-нд Алтон хотод болох тоглолтод оролцохгүй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.