images

АНУ дахь монголчуудын гар бөмбөгийн тэмцээнд 600 гаруй хүн оролцжээ

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-08-17


   АНУ-д ажиллаж амьдарч буй иргэдийн 15 дахь удаагийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Вашингтон хот орчмын монголчуудын холбоо, гар бөмбөгийн клубууд хамтран тус хотын "St.James" цогцолборт наймдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээн дөчөөс дээш болон доош насны эрэгтэй, эмэгтэй ангиллаар болж 29 багийн 600 гаруй тамирчин оролцсон байна. Монголчууд Сан Франциско, Оклэнд, Дэнвер, Юта, Чикаго, Нью-Йорк хотоос ирж оролцсоноос гадна Киргиз, Буриадын баг анх удаагаа ирж өрсөлджээ. Ингээд эрэгтэйчүүдийн 40-өөс доош насны ангилалд Чикаго хотын монголчуудын баг түрүүлсэн бол киргизүүд удаалсан байна. Харин эмэгтэйчүүдийн 40-өөс доош насны ангилалд Сан Франциско хотын монголчууд түрүүлж, Вашингтон, Дэнвер хотын монголчууд удаалжээ. Мөн эрэгтэйчүүдийн 40-өөс дээш насны ангилалд “Монгол морьд”, “Chicago Govi Trans”, “USA Trans” багууд эхний гурван байрыг эзэлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд “Fairfax”, “Oakland”, “DC Power” багууд шилдгээр шалгарсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.