images

"The Japan Times": Хоошёорюү, Киришима нар сүмо бөхөд Монголын эрин үе дуусах болоогүйг харууллаа

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-07-27


    Мэргэжлийн сүмо бөхийн 256 дахь, Монголын зургаа дахь озэки цолтноор Киришима Б.Лхагвасүрэн өнгөрөгч тавдугаар сард тодорсон билээ. Харин энэ сарын башёд 12 даваа, гурван унаатай түрүүлсэн Хоошёорюү С.Бямбасүрэн түүний араас 257 дахь озэки цолны эзэн болов. Энэ талаар Японы “The Japan Times” сонинд “Монголын Киришима, Хоошёорюү нарын өмнө озэки цол хүртсэн мөнх хөх тэнгэрийн оронд төрсөн таван сүмоч бүгд ёкозүна болсон” гэжээ. Гэвч Б.Лхагвасүрэн бэртлийн улмаас сайн барилдаж чадахгүй байгаа ч Мичинокү дэвжээнд барилдаж буй түүнд ёкозүна байсан Какүрюү М.Ананд зөвлөгөө өгч тусалж байгаа ажээ. Б.Лхагвасүрэн ирэх есдүгээр сар хүртэл озэки цолтой барилдах эрхтэй. Харин Нагояд болсон саяын башёд эзэн хааны цом хүртэж, шинэ озэки болсон С.Бямбасүрэн 2022 оны гуравдугаар сард санякү зиндааны эхний барилдаанаа хийсэн. Улмаар есөн башёд барилдахдаа сүүлийн зургаад нь дөрөв дараалан ялсан юм. Иймд Японы сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Хаккакү “Асар их дарамтын дор буй боловч тэр маш тайвнаар сайхан барилдлаа. Тууштай, тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүнд тэр өдий зэрэгт хүрсэн. Цаашид түүнийг шийдвэртэй, тогтвортой барилдана гэж найдаж байна. Өөртөө итгэж, илүү өндөр зорилго тавих ёстой" гэжээ. Мөн тус сонинд нэгдүгээр сараас хойш өнөөг хүртэл С.Бямбасүрэн хүнд сорилтуудын нэг болох Японы озэки Такакэйшотой таараагүй байгааг онцлов. Түүнчлэн залуу монгол хүү хараахан оюун ухаан, биеийн хувьд бүрэн боловсроогүй буюу бүх талаасаа сүмоч болоход арай бэлэн болоогүй тухай бичжээ. Тиймээс хэрэв айхтар их хурд шаардахгүйгээр 5-10 кг булчингийн масс нэмчихвэл Асашёорюү аваргын ач дүү авга ахынхаа адилаар дээд цолонд хүрэх боломж их буй гэсэн байна. Улмаар "Асашёорюү аварга 25 башёд дараалан түрүүлсэн бүх цаг үеийн агуу сүмоч" гэсэн бол "Хакүхо аварга 45 башёд түрүүлсэн Пеле, Майкл Жордан нарын адил тухайн спортынхоо домог" гэжээ. Мөн сүүлийн үеийн монгол сүмочдоос Тэрүнофүжи эзэн хааны цомыг арван удаа хүртээд байгаа юм. Иймд "The Japan Times" сонин "2016 онд Котошогикү эзэн хааны цом авах хүртэл бүтэн арван жилийн турш япон сүмоч түрүүлээгүй. Гадаад сүмочдын ноёрхол бол давтагдаж байгаа аюул биш боловч Киришима, Хоошёорюү хоёр озэки сүмо бөхөд монголчуудын эрин үе дуусах болоогүйг харууллаа" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Уншигч

    "Улмаар есөн башёд ялагдалгүй барилдахдаа сүүлийн таван барилдааныхаа дөрөвт дараалан ялсан юм..." энийг бол мань ёстой ойлгохгүй юм байна

    2023-07-28

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.