images

Өвөр Монголын Ар хорчинд 512 бөхийн барилдаан эхлэв

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2023-07-24


   ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ар хорчин хошуунд “Ар Хорчин” цомын төлөө монгол бөхийн барилдаан эхэллээ. Барилдаанд 512 бөх барилдахаас гадна сур харваа, жороо морины уралдаан болно. Нээлтийн үеэр нутгийн уран бүтээлчид ая дуугаа өргөж, Өвөр Монголын монгол бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнаж урамшуулжээ. Уг барилдаанд Монгол улсаас улс, аймгийн цолтой арав гаруй бөх оролцож байна. Өвөр Монголын зүүн бүсэд байрлах Ар Хорчин нутаг нь 14 сум, 245 баг, 289 мянган хүн амтай. Лигдэн хааны нийслэл байсан Цагаан хот зэрэг 400 гаруй түүхэн дурсгалт газар бүхий уг хошуу нь Хятад улсын “Өвсний хот” хэмээх алдрыг хүртсэн нутаг бөгөөд 640 гаруй төрлийн өвс ургамал ургадаг, уул нуруу, ой мод, тал нуга, гол мөрөн зэрэг экологийн олон янз байдлыг багтаасан үзэсгэлэнт байгальтай газар юм.

Эх сурвалж: http://www.solongonews.mn/

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.