images

АНУ дахь монголчууд 12 мянган доллар цуглуулж гольфийн тэмцээн зохиов

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-07-19


    АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотын "Heritage Oaks Golf Club”-ын гольфийн талбайд монголчуудын "Baki Cup Championship 2023" гольфийн тэмцээн боллоо. Тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж 44 тамирчин гурван ангилалд өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулжээ. Тэмцээнийг хандикафаар нь Flight 1, 2, 3 ангилалд зохион байгуулсан аж. Ингээд Flight 1 буюу 6-11 оноотой гольфчидын ангилалд Х.Лундаа, Flight 2 буюу 12-18 оноотой гольфчидын ангилалд П.Пүрэвсамбуу, Flight 3 буюу 19-26 оноотой гольфчидын ангилалд Б.Эрдэнэбаяр түрүүлжээ. Харин хамгийн холын зайнд цохьсон эрэгтэйгээр Д.Баярсайхан, эмэгтэйгээр Б.Амирлан тодорсон байна. Мөн Closest-to-the-pin аваргаар Б.Төмөрбаатар, Longest putt аварга Ц.Батбаяр, Most Bogey аварга Д.Түвшинтунгалаг болжээ. Ингээд онооны аваргаар П.Пүрэвсамбуу шалгарсан байна. АНУ-ын монголчуудын гурав дахь удаагийн гольфийн тэмцээнийг зохион байгуулахад гуч гаруй хүн хандив өгч 12 мянган доллар цугласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.