images

Канадын Торонто хотод ар, өвөр монголчууд наадамлалаа

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-07-12


   Канадын Торонто хотын “Bruce's Mill Conservation Park” цэцэрлэгт хүрээлэнд долдугаар сарын 9-нд монголчуудын наадам боллоо. Наадамд ар, өвөр монголчууд дуулж хуурдан, бүжиж урлагийн тоглолт хийсэн байна. Мөн бөх, шагайн харваа, хүүхдийн гүйлтийн тэмцээн зохион байгуулжээ. Энэ жил Монгол, Канад улсууд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан долдугаар сарын 2-ноос "Монгол наадам" баярыг Канадын хотуудад тэмдэглэж эхэлсэн юм. Эхний наадмыг нийслэл Оттава хотноо Канадын үндэсний баяртай уялдуулан тэмдэглэсэн бол долдугаар сарын 9-нд Ванкүвэр, Монреаль, Эдмонтон, Торонто хотод наадам болов. Харин ирэх 15-ны өдөр Калгари хотод наадамлана. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.