images

Зэвсэгт хүчний алба хаагч Дэлхийн аварга боллоо

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2022-10-29


     Энэтхэг улсын нийслэл Дели хотод Туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. 18 орны 250 гаруй тамирчин оролцож байгаа тус тэмцээнд манай улсаас спортын дэд мастер, дэд ахлагч Э.Буджав түлхэлттэй өргөлтөөр 68 килограммын жингийн анхны алтан медалийг хүртжээ. Монголыг төлөөлж нэг л тамирчин тэмцээнийг зорьсон нь энэ бөгөөд маргааш дахин огцом өргөлтийн төрөлд оролцохоор бүртгүүлсэн байна. Тэрбээр Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд 2017-2018 онд суралцаж байсан бөгөөд, ОХУ-ын Кострома хотод Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академид хоёрдугаар дамжаанд суралцаж байгаа аж.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.