images

АНУ-ын монголчууд марафонд гүйж босгосон мөнгөөрөө Дорноговьд мод тарина

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-06-21


     АНУ дахь монголчуудын "MGL Runners" гүйлтийн клубын гишүүд өнгөрөгч ням гарагт тохиосон Аавуудын баярын өдөрт зориулан хагас марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулжээ. Тус тэмцээнийг таван жилийн өмнөөс жил бүр уламжлал болгон явуулж буй аж. Энэ жилийн тэмцээнд нийт 103 гүйгч оролцож, 5, 10, 21 километрийн ангилалд уралдсан байна. Зохион байгуулагчид нь марафоноос олсон орлогоор "Treelings" аппликэйшнээр дамжуулан 80 ширхэг суулгац авч Дорноговь аймгийн Эрдэнэ суманд "MGL Runners" нэртэй төгөл байгуулахаар болжээ. Эрдэнэ суманд "Блокчэйн эко парк" компани говь нутгийг ойжуулах "Монгол өв" төсөл хэрэгжүүлж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.