images

Хоёр монгол Вашингтон дахь судалгааны байгууллагад дадлагажиж байна

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-06-16


     Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлдэг “Mongolian-U.S. National Civic Engagement Program” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. 2022 онд эхэлсэн энэ хөтөлбөрийн бүртгэл нэгдүгээр сард дуусаж, оролцогчдоо гуравдугаар сард шалгаруулсан юм. Энэ жил Дагвадоржийн Амар, Нинжбадрахын Ариунсувд нар хөтөлбөрт тэнцэж Вашингтон хотын томоохон судалгааны төвд есөн долоо хоногийн хугацаанд дадлага хийхээр болжээ. Ингэснээр тэд тус улсын Засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн тогтолцоо, үйл ажиллагаатай танилцах боломжтой болов. Тэдний дадлага зургадугаар сарын 12-нд эхэлсэн бөгөөд долдугаар сарын 28-нд дуусаж, наймдугаар сарын эхээр үр дүнгийн хурлаа хийнэ. Энэ хөтөлбөрт 18-25 настай, бакалавр, магистрт суралцаж буй, эсвэл сургуулиа төгсөөд удаагүй байгаа монгол залуус хамрагдах боломжтой юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.