images

Их Британи дахь монголчууд гар бөмбөгөөр өрсөлдөв

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-06-16


     Монгол, Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан тус улсад амьдарч буй монголчуудын дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн боллоо. Лондон хотод зургадугаар сарын 10-нд болсон тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 12 багийн 100 гаруй тамирчин өрсөлджээ. Улмаар эрэгтэйчүүдийн ангилалд "West London" баг түрүүлж, хошой аварга болов. Хоёрдугаар байрт мөн л өмнөх наадмын дэд байрыг эзэлсэн "Хийморь" багийнхан оржээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд "Blue Sky" баг түрүүлсэн байна. Энэ тэмцээнийг "Соёмбо" гар бөмбөгийн клуб Их Британид суугаа Монгол улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан юм. 2019 онд болсон анхны тэмцээнд 13 багийн 90 гаруй тамирчин оролцож байжээ. Сонирхуулахад, Европ дахь монголчуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн Чехийн Прага хотод аравдугаар сарын 13-15-нд болно. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.