images

Канадын монгол сургуулийн үсэглэлийн баяр болжээ

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-06-14


      Канадын нийслэл Оттава хот дахь монгол сургуулийн 15 сурагч зургадугаар сарын 3-нд үсэглэлийн баяраа тэмдэглэжээ. Сурагчид Оттава-Карлтон дүүргийн сургуулийн зөвлөлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй монгол хэл, соёлын хичээлд хамрагдсан нь энэ бөгөөд монгол хэлний хичээлийг Б.Ган-Очир, Ч.Мэндсайхан нар заасан байна. Өмнө нь тус хотын монголчуудын санаачлагаар “Олон улсын болон уугуул хэлний хөтөлбөр”-ийн хүрээнд 2019 онд мөн ийм анги хичээллэж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.