images

Гадаадад ажиллаж буй монголчууд 2022 онд ар гэртээ хагас тэрбум доллар шилжүүлжээ

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2023-06-14


     Дэлхийн банкнаас гаргасан тайланд дурдсанаар, гадаадад ажиллаж буй монголчуудын ар гэрийнхэндээ гуйвуулсан мөнгөний дүн өнгөрсөн 2022 онд ойролцоогоор хагас тэрбум доллар буюу 500 сая доллар болжээ. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс бага зэрэг буурсан дүн бөгөөд 2019 онд энэ үзүүлэлт түүхэндээ хамгийн өндөр буюу 561 сая доллар байв. Гэхдээ 2019 оны үзүүлэлт нь 2016 оныхоос эрс өссөн дүн, учир нь 2016 онд монголчууд гадаадаас 260 сая доллар гуйвуулжээ. Харин 2018 онд энэ үзүүлэлт 441 сая байв. Хилийн чанадад ажиллах монголчуудын давалгаа ид эхэлж асан 1998 онд ар гэртээ тэдний шилжүүлсэн мөнгө зургаан сая доллар байсан хэмээн Дэлхийн банк тооцоолжээ. Энэ тоо 2002 онд 16 сая, 2003 онд 79 сая болж эрс нэмэгдсэн бол 2007 онд 90 сая, 2008 онд 225 сая болсон байна.        

     Өнөөдөр ойролцоогоор Монгол улсын 130 мянган иргэн гадаадад оршин сууж байна. Тэдний 58% буюу хоёр хүн тутмын нэг нь Ази, Номхон далайн бүсэд буй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.