images

Прага хотынхныг монгол хоолоор дайлжээ

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-06-12


     Чех улс дахь дипломат корпусын дунд болдог үндэсний хоол, соёлын өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Энэ өдөрдөгт 53 Элчин сайдын яам, тус улсын 60 гаруй аж ахуй нэгж, 30 гаруй мянган зочин ирж оролцжээ. Манай Элчин сайдын яамныхан тус улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, уран бүтээлчидтэй хамтран өв соёлоо сурталчилсан байна. Тухайлбал, аяллын “Гэр кэмп” компани Монголын асраар зочилсон хүмүүсийг үндэсний хоолоор дайлсан бол багачууд үндэсний хувцсаараа гоёж, асарт ирсэн зочдод монгол, чех, англи хэлээр танилцуулга хийсэн байна. Мөн аяллын “Amazing Mongolia” компаниас гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, монгол ахуй, зан заншлыг харуулсан үзмэрүүд байршуулж, "Монголд зочлох жил"-д зориулан гаргасан “Welcome to Mongolia” контентуудыг толилуулсан аж. Харин Элчин сайдын яамдын урлаг, соёлын нэгдсэн хөтөлбөрт манайхан “Түмэн агтын төвөргөөн” морин хуурын татлага, хөөмийн хослол, “Монгол домог” ардын бүжгийн үзүүлбэрийг толилуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.