images

Чикагогийн монгол багачууд эх орныхоо тухай мэдлэгээр өрсөлдөв

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-06-06


     АНУ-ын Чикаго хот дахь Монгол улсын Консулын газраас тус хотод амьдарч буй 6-16 насны хүүхдүүдийн дунд “Монгол орноо хэн сайн мэдэх вэ?" танин мэдэхүйн уралдаан өнгөрсөн ням гарагт зохион байгуулсанд 100 гаруй хүүхэд оролцжээ. “Жаргалтай хүүхэд нас” хүүхдийн баярын үеэр явуулсан энэ уралдааны асуултыг Монголын хамгийн хамгийн, засаг захиргааны нэгж буюу аймаг, сумын төвийн нэр, төр засгийн удирдлагын нэрс, Монголын суут хүмүүсийн нэр, мал, амьтдын нэршил, “Ертөнцийн гурав”, оньсого гэсэн сэдвээр бэлтгэсэн байна. Улмаар хүүхдүүд 6-10, 11-16 насны ангилалд өрсөлдсөн аж. Тэмцээнийг Элчин сайдын яамтай хамтран “KGI Group” компани, “United Mongol” ТББ, “Чикаго Монгол”, “Монгол мэдлэг” сургуулиуд зохион байгуулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.