images

Дилав хутагт 50 нас хүрэв


     Ар Монголын Дилав хутагт Жамсранжавын хойд дүр, Халимагийн буддын шашны тэргүүн Данзанламэд өнөөдөр 50 нас хүрч байна. АНУ-ын Филадельфиад амьдардаг халимаг гэр бүлд 1972 онд төрсөн тэрбээр 6 настайдаа Энэтхэгийн Гоман дацанд шашны ном үзэхээр очсон бөгөөд удалгүй Дээрхийн гэгээн Далай лам Дилав хутагтын хойд дүр мөн хэмээн тодруулсан түүхтэй. Тэрбээр Өмнөд Энэтхэгт 13 жил сурсан. Дилав хутагт Монголын сүм хийдтэй байнгын нягт холбоотой, Монголд байнга ирдэг, өөрөө XIV Далай ламын Монгол улс, ОХУ, ТУХН дахь бие төлөөлөгч юм. Гандантэгчинлин хийдээс түүнд бат оршил өргөх ёслол өнөөдөр МҮЭСТО-д болно.          

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.