images

Америкийн монголчууд Бурхан багшийн дүйцэн өдрийг тэмдэглэнэ

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2023-05-29


     АНУ-ын Сан-Францискогийн Бэй Аэриагийн монголчууд ирэх ням гарагт тохиож буй Бурхан багшийн дүйцэн өдрийг Монголын эх үрсийн баяртай хамтатган тэмдэглэхээр болжээ. Аламеда хотын “Leydecker” цэцэрлэгт хүрээлэнд ням гарагийн 11 цагт эхлэх уг арга хэмжэний үеэр цугласан олонд лам хуврагууд Бурхан багшийн сургаал айлдаж, Далай ламын үрэл, утлага тараах бөгөөд улмаар хүүхдийн барилдаан, урлагийн тоглолт, буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом зохиогдохоос гадна хүүхдүүдэд бэлэг тараах ажээ. Уг арга хэмжээг Бэй Аэриагийн монголчуудын холбоо, “Занабазар” төв, “Гэр хүүхдийн төв” байгууллага зохион байгуулж, Монгол улсын Гадаад харилцааны яам болон олон нийтийн байгууллагууд дэмжин ажиллахаар болсон байна. Сан-Францискогийн Бэй Аэриад монголчууд 2000-аад оны эхнээс суурьшсан нь эдүгээ хэдэн арван мянгад хүрсэн бөгөөд 2009 онд Сан-Франциско хотын захиргаа, 2010 онд Өүклэнд хотын захиргаа жил бүрийн 7 дугаар сарын эхний 10-12-ныг Монголын өв соёлын өдөр болгон тэмдэглэхээр батламжилсан юм.

Зураг дээр: Өнгөрөгч амралтын өдрүүдээр болсон АНУ дахь Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Бэй Аэриагийн баг. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.