images

Швейцарь дахь монгол багачуулд зориулан эх хэлний өдөрлөг хийжээ

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-05-25


     Швейцарьт суугаа Монгол улсын Элчин сайдын яам, монголчуудын нийгэмлэгүүдтэй хамтран Женев хотноо эх хэл, уламжлалт соёлоо сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Төрөлх хэлнээсээ ондоо хэлний орчинд өсөж буй багачуудад зориулсан энэ өдөрлөгт 50 хүүхэд хүрэлцэн ирж оролцжээ. Ингээд тэдний дунд уран уншлага, цэвэр бичгийн уралдаан явуулж, ардын хөгжим, бий биелгээнээс зааж өгсөн байна. Мөн “Миний эх орон-Монгол” гар зургийн уралдаанд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд дурсгалын зүйлс гардуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.