images

Европ дахь монголчууд ахмадын сагсан бөмбөгийн АШТ зохион байгуулав

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-05-17


     Европын орнуудад амьдардаг монголчуудын дунд ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн боллоо. Энэ удаагийн тэмцээнийг Чех улсын Плзен хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. Тэмцээнд Чех, Герман, Польш, Австри, Франц, Их Британи, Швед, Швейцарь зэрэг найман оронд амьдардаг 350 гаруй ахмад тамирчдын 45 баг оролцсон юм. Тэд нас, хүйсээрээ дөрвөн ангилалд өрсөлдснөөс аваргын шилжин явах цомын эзнээр Герман дахь монголчуудын "Цог" баг тодорсон байна. Мөн тэмцээний нээлтэд тус улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож сагсан бөмбөгийн тамирчдад спортын цол, зэрэг олгосныг гардуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.