images

“Цахим өртөө ТУНА” тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-05-11


     “Хойд Америкийн монголчуудын цахим өртөө” буюу “TUNA” байгууллагаас ахлах сургуулийн сурагчдад олгодог “Цахим өртөө ТУНА” тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна. Тус тэтгэлэгт Америк, Канадын ахлах сургуулийг энэ жил төгсөж, ирэх жил их сургуульд элсэх гэж буй монгол хүүхдүүд иргэншил харгалзахгүй хамрагдах боломжтой. Уг хөтөлбөр энэ жил дөрөв дэх удаагаа хэрэгжих гэж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд гурван сурагч тэтгэлгийн эзэн болжээ. Тэд одоо Иллинойс мужийн их сургууль, Миддлбури коллежид 1-3 дугаар курст суралцаж байна. Тэтгэлэгт хамрагдах хүүхдүүд магадлан итгэмжлэгдсэн коллеж эсвэл цэргийн академид суралцаж бакалаврын зэрэг эзэмшиж болох бөгөөд коллежид суралцах хүүхдүүдэд төгстөл нь жил бүр 1000-2000 доллар, цэргийн академийн суралцагчид нэг удаа 1000 доллар олгодог. Тэтгэлэгт өргөдөл гаргасан хүүхдүүдийн материалыг АНУ-ын их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад ажилладаг мэргэжилтнүүд  шалгаруулдаг ажээ. Тэгвэл тэтгэлгийн өргөдлийг тавдугаар сарын 21-нийг дуустал хүлээж аваад наймдугаар сард дүнг зарлах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.