images

Европ дахь монголчууд Лондон хотноо шагай харваж наадав

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-05-11


     Монгол, Их Британи улсууд дипломат харилцаатай болсны 60, Монголын шагайн харвааны холбоо тус улсад салбараа байгуулсны 10 жилийн ойг тохиолдуулан “Европын нэгдсэн наадам 2023” шагайн харвааны тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдээр Лондон хотод зохион байгуулжээ. Тэмцээнд Монгол, Англи, Франц, Ирланд, Бельги, Нидерланд улсаас харваачид ирж багийн болон ганцаарчилсэн төрөлд оролцсон байна. Шагайн харвааны багийн төрөлд Ирландаас ирсэн Даблин хотын баг түрүүлж, Лондон хотын монголчууд удаалжээ. Харин гуравдугаар байрт Манчестер хотын баг орсон байна. Харин ганцаарчилсан төрөлд МУҮДМ Б.Золбоо 20 суманд 20 онож түрүүлжээ. Мөн Европ дахь монголчууд хавчаахай харваан уралдааныг багийн болон ганцаарчилсан төрөлд зохион байгуулж аваргуудаа тодруулсан юм. Шагайн харваа бол ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэн Монголын уламжлалт наадгай билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.