images

АНУ дахь монголчуудын хандивын гүйлтийн уралдаан болов

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-05-08


     Америкт амьдарч буй монголчууд өчигдөр Техас мужийн Арлингтон хотын "Barcroft" цэцэрлэгт хүрээлэнд “MGL Running 5K”хандивын гүйлтийн уралдааныг зохион байгууллаа. Анх удаагаа болж буй тус тэмцээнд оролцох, хөгжөөн дэмжихээр нийт 250 гаруй хүмүүс ирснээс 133 нь таван километрийн зайд, гурван насны ангилалд уралдсан байна. Энэ уралдааны зорилго нь Америк дахь монголчуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагуудыг дэмжих юм. Иймээс хандивын гүйлтийн уралдааны энэ удаагийн орлогыг “We together” хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжихэд зориулжээ. Тус төвийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Арлингтон хотод байгуулсан аж. Мөн энэ жилээс эхлэн Америк дахь монголчууд гүйлтийн өдөртэй болж, жил бүр тогтмол тэмцээн зохиож, гүйлтийн спортыг сурталчлах замаар эрүүл мэнддээ анхаарахаар боллоо. Тэмцээний дүнгээс сонирхуулахад, 40-өөс дээш насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн тамирчин 24 минут 4 секундэд барианд орсон бол хоёрт орсон тамирчин ердөө гурван секундээр удаалжээ. Энэ насны эмэгтэйчүүдийн ангилалд Т.Аюуш 28 минут 35 секундэд замаа дуусгасан байна. Харин 40-өөс доош насны ангиллын эрэгтэйчүүдийн ангилалд 20 минут, эмэгтэйчүүдийн ангилалд 24 минутын хугацаанд замаа дуусгасан тамирчид түрүүлэв. Мөн 12-16 насны хүүхдүүд таван километрийн зайд уралджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.