images

“Foxconn” үйлдвэрийн монгол ажилчид

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-05-04


     Цахилгаан бараа, технологийн үйлдвэрлэгч Тайванийн алдарт “Foxconn” үйлдвэрийн Чех улсын Пардубицэ, Кутма хот дахь салбарт 900 гаруй монгол ажиллаж байна. Уг үйлдвэр нь 2012 оны байдлаар дэлхийн өргөн хэрэглээний цахилгаан барааны 40 хувийг үйлдвэрлэж байсан юм. Бидний сайн мэдэхээр “Apple” компанийн “Iphone”, “Ipad”, “Ipod” болон “Blackberry”, “Sony”, “Xiaomi”, “Nokia” гээд ухаалаг төхөөрөмжийн шилдгүүдийн бүтээгдэхүүний эд ангийг үйлдвэрлэж, угсардаг. Тэгвэл тус үйлдвэрийн Пардубицэ хот дахь салбарын менежертэй Чехэд суугаа Элчин сайд уулзаж, үйлдвэрийн агуулах, хангамж, сав боодлын Citypark салбарын үйл ажиллагаатай нь танилцжээ. Улмаар Монголын иргэдийг ажилд авч, тогтвортой ажиллуулдагт талархал илэрхийлэн Элчин сайдын яамны Өргөмжлөл гардуулав. Учир нь, Чехэд буй “Foxconn” үйлдвэрийн хоёр салбар нийт 5000 гаруй ажилтантайгаас 900 гаруй нь монголчууд байна. Энэ нь нийт ажилтны 20 орчим хувьтай тэнцэх юм. Тухайлбал, Пардубицэ хотын үйлдвэрийн Дотоод хяналт, ёс зүй хариуцсан зөвлөхөөр Б.Мянганбаяр гэдэг монгол залуу ажилладаг ажээ. Иймд түүнийг Чех дэх монголчуудын “Хаврын баяр”-аар Элчин сайдын яамны Өргөмжлөлөөр шагнасныг үйлдвэр дээр нь очиж гардуулж өгсөн байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.