images

С.Мойлтмаа Найробид эсэн мэнд хүрчээ


    Дотоодын мөргөлдөөн идэвхжиж буй Судан улсад гацаад байсан Монголын хоёр иргэн Кени улсын Найроби хотод иржээ. Тэнд ажиллаж байсан НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа болон нэг энхийг сахиулагчийг НҮБ хийгээд манай ГХЯ-ны хамтарсан зохион байгуулалтаар Суданаас эсэн мэнд гаргасан байна. Тэднийг эхлээд мөргөлдөөний халуун цэг Хартум хотоос 800 км зайтай Порт Судан хотод өнгөрсөн баасан гарагт хүргэсэн бол хоёр хоногийн дараа хөрш зэргэлдээ Саудын Арабын Жидда хотод усан замаар аваачиж улмаар Кенийн нийслэлд онгоцоор хүргэжээ. Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш С.Мойлтмаа өөрийн байсан байрны B1 давхарт долоо хоног хоргодсон юм.       

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.