images

Стокхольмын төвд монгол гэр барьж, сүүтэй цай чанав

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-04-27


     Шведэд суугаа Монголын Элчин сайдын яам, тэндхийн монголчууд, төрийн бус байгууллагууд хамтран Стокхольм хотод өнгөрөгч бямба гарагийн орой Монголоо сурталчлах соёлын арга хэмжээ зохион байгууллаа. Тэд Стокхольм хотын төв дэх Алс дорнодын эртний эдлэлийн музейн гадна монгол гэр барьж, сүүтэй цайгаа чанаж, тавгийн идээ бэлтгэн нүүдэлчин соёлын үзмэрүүдийг тавьжээ. Мөн Монголын үзэсгэлэнт газруудын бичлэгийг тоглуулж аялал жуулчлалаа сурталчлав. Улмаар шагайн харваа, язгуур урлагийн тоглолт, үндэсний хувцастай загварын үзүүлбэр хийжээ. Харин  Алс дорнодын эртний эдлэлийн музей дотор алаг мэлхий, оньсон тоглоом тоглож, монгол каллиграфын үзэсгэлэн дэлгэж, алдарт уртын дууч Н.Норовбанзадын дууг сонсгосон байна. Ийнхүү ЮНЕСКО-гийн биет болон биет бус соёлын өвд бүртгүүлсэн соёлоо хүмүүст таниулав. Энэ ажлыг тус хотод жил бүр болдог “Стокхольмын соёлын үдэш” үйл ажиллагааны үеэр хоёр дахь жилдээ хийсэн нь энэ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.