images

Чикагогийн морин хуурч хүүхдүүд тайлан тоглолтоо хийлээ

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2023-04-25


    АНУ-ын Чикаго хот орчимд амьдардаг монгол хүүхдүүд энэ сарын 22-ноос 23-ны өдрүүдэд морин хуурын тоглолт хийжээ. Тус тоглолтод Морин хуурын чуулгын анхны гишүүд болох А.Даваазориг, Б.Уянга нарын байгуулсан “Гийнгоо” морин хуурын сургалтын төв, Б.Отгонбаатарын “Хуурчийнхан”, А.Бат-Очирын “Тэнгэр хуур” хамтлагууд оролцсон бөгөөд тэд дэлхийн сор болсон хөгжмийн бүтээлүүдээс тоглож сонирхуулжээ. Нэр бүхий багш нар, морин хуурчид Монголоос тэнд очсон даруйдаа ганцаарчилсан сургалт явуулж, улмаар дугуйлангийн хүүхдүүдээрээ хамтлаг байгуулсныхаа тайлан тоглолтыг тавьж буй нь энэ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.