images

Монгол хүүхдүүд АНУ-ын сампингийн тэмцээнээс 13 медаль авав

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-04-17


     АНУ-ын сампингийн холбооноос зохион байгуулсан арав дахь удаагийн "Global Cup Аbacus and Мental Аrithmetic" цахим тэмцээнд тус улсад амьдарч буй монгол хүүхдүүд оролцож 13 хүүхэд мөнгө, хүрэл медаль хүртжээ. Медаль авсан хүүхдүүдийн шагналыг Монголын Элчин сайдын яамнаа дөрөвдүгээр сарын 15-нд гардуулан өгсөн байна. Тус улсын Вашингтон хотод Монголын Оюуны хөгжлийг дэмжих академийн салбар ажиллаж хүүхдүүдэд соробан сампингийн сургалт ордог ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.