images

АНУ дахь монголчууд хандивын гүйлт зохион байгуулна

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-04-12


     АНУ-д ажиллаж амьдарч буй монголчууд ирэх тавдугаар сарын 7-нд Арлингтон хотын "Barcroft" цэцэрлэгт хүрээлэнд “MGL Running 5K” буюу таван километр зайд хандивын гүйлтийн уралдаан зохион байгуулахаар боллоо. Уг уралдааныг тус улсад суугаа Монголын ЭСЯ, “MGL Runner” клуб, “We together” хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв хамтран хийнэ. Гүйлтийн зорилго нь АНУ дахь монголчуудын төлөө ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих юм. Ийм уралдааныг анх удаа хийх гэж буй бөгөөд цаашид жил бүр зохион байгуулахаар болжээ. Улмаар анхны хандивын гүйлтийн орлогыг “We together” хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжихэд зориулахаар тогтсон байна. Тус төвийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Арлингтонд байгуулсан бөгөөд нэг жилийн хугацаанд 29 арга хэмжээ, сургалт хийжээ. Тухайлбал, өнгөрөгч 7-ны өдөр болсон сургалтад нь 500 иргэн хамрагдсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.