images

Ц.Элбэгдорж Бан Ги Мунтай нэгдэв

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2022-10-19


     Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдийн нэгдсэн “Elders” байгууллагын эгнээнд Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг элсүүлжээ. 2007 онд Нельсон Мандела тэргүүлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан, АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер, Нобелийн энх тайвны шагналт Десмонд Туту нарын үндэслэсэн энэ байгууллага нь хүний эрх, шударга ёс, цаг уурын өөрчлөлт, эрүүл мэнд, бүс нутгийн мөргөлдөөн, дүрвэгсдийн асуудалд анхааран ажилладаг байна. “Elders” байгууллагын одоогийн тэргүүн нь Ирландын анхны эмэгтэй ерөнхий сайд Мэри Робинсон, дэд тэргүүн нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун нар бол Удирдах зөвлөлд нь Норвеги, Чили, Либери, Мексик, Колумб зэрэг улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд асан, мөн хоёр ч Нобелийн шагналтан ажиллаж байгаагийн ууган нь ийнхүү Ц.Элбэгдорж болжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.