images

Ш.Энхийн-Одын “Dayton Flyers” багт тоглох хугацаандаа авсан дээд оноо 15

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-03-30


     Монголоос анх удаа АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лигийн А дивизионд “Dayton” их сургуулийн багт тоглосон Ш.Энхийн-Одын тухай Дэйтон хотын өдөр тутмын сонинд “Ш.Энхийн-Од NBA-д орох мөрөөдлөө биелүүлэхээр нэг улирлын дараа “Dayton Flyers”-ийг орхино” гэсэн нийтлэл өнөөдөр гарлаа. Учир нь, тус сонин “Майк Шаравжамц нэг улирлын дараа “Dayton Flyers” багийг орхиж, NBA-ийн драфтад нэрээ оруулна гэж эх сурвалж мэдээллээ” хэмээн нийтэлсэн байна. Энэ тухай сагсан бөмбөгийн “ESPN” сувгийн сэтгүүлч, NBA-гийн драфтын мэргэжилтэн, DraftExpress.com сайтыг хамтран байгуулагч, эзэмшигч Жонатан Живони анх ам нээсэн юм. Тэрбээр ““Майк Шаравжамцад коллежийн сагсан бөмбөгийн багаа сонгох боломж нээлттэй байсан ч мэргэжлийн замналаа эхлүүлэхэд анхаарч байгаа бололтой. Тэр “Rize management"-ийн Скотт Николстой гэрээ байгуулсан" гэж бичжээ. “Rize management" нь 2007 онд байгуулагдсан спорт, энтертайнмэнтийн бүх төрлийн бүрэн үйлчилгээ үзүүлдэг агентлаг юм. Ш.Энхийн-Од нь өнгөрсөн улиралд “Dayton Flyeres багт тоглосон цорын ганц нэгдүгээр курсийн оюутан байв. Улмаар амжилттай тоглож шинэ тоглогчдын бэлгэдлийн “Atlantic 10 Conference” багт нэрлэгдсэн билээ. Тэрбээр нийт 30 тоглолтод оролцон 5.6 оноо, 2.6 амжилттай дамжуулалт дундажласан юм. Мөн нийт тоглолтынхоо 20-д нь гарааны бүрүүлдэхүүнд багтжээ. Улмаар гуравдугаар сарын 12-нд коллежийн сагсан бөмбөгийн тэмцээн дууссанаас хойш “Dayton Flyers” багийг орхиж байгаа дөрөв дэх тамирчин боллоо. Ш.Энхийн-Од коллежийн улирлын тоглолтыг хүчтэй эхлүүлж байсан ч дунд хэсгээс үзүүлэлт нь буурч байсан юм. Харин улирлын долоо дахь тоглолтоо “Brigham Young” их сургуулийн багтай хийхэд 15 оноо авсан бөгөөд энэ нь түүний улирлын дээд амжилт болжээ. Мөн тэрбээр “Saint Louis”-тэй хийсэн улирлын сүүлийн тоглолтын үеэр өвдөгөө гэмтээсэн байна. Дэйтон хот хоёрдугаар сард Ш.Энхийн-Одыг хүндэтгэн нэг өдрийг Монголын өдөр болгон зарласан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.