images

Чехэд аялал жуулчлалын бизнес эрхэлдэг монгол залууг "Алтан гадас" одонгоор шагналаа

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-03-27


     Чех улсад үйл ажиллагаа явуулдаг “Гэр кэмп” жуулчны бааз бүхий "Алтай" компанийг үүсгэн байгуулагч П.Шагдарыг Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагналаа. Тэрбээр Чехэд аялал жуулчлал, монгол гэр амралт, ресторан, монгол хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бөгөөд компанийнх нь бүх ажилчид нь монгол хүмүүс ажээ. Тухайлбал, дөрөв болон таван ханатай монгол гэрээс гадна 4-5 хүн зэрэг байрлах боломжтой чех хэв маяг шингэсэн байшин сууцанд үйлчлүүлэгчээ хүлээн авдаг байна. Мөн бууз, хорхог, банштай зэрэг монгол хоолноос гадна чех хоолоор үйлчилдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.