images

Монголын зураач, уран барималч А.Чадраабалын үзэсгэлэн АНУ-д гарч байна

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-03-27


     АНУ-ын Хойд Каролина мужийн Шарлотт хотын “Carolina Fine Art” галерейд монгол зураач, уран барималч А.Чадраабалын уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна. Гуравдугаар сарын 24-нд нээгдсэн энэ үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ. А.Чадраабал 1979 онд төрсөн бөгөөд түүний аав нь Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Нямын Адьяабазар юм. “Carolina Fine Art” галерейн уран бүтээлчийн танилцуулгад бичсэнээр А.Чадраабалыг уран бүтээлч болоход хэлмэгдүүлэлтээс мэнд үлдсэн лам өвөө Ням, алдартай зураач аав Н.Адьяабазар нар нь чухал нөлөө үзүүлсэн байна. Мөн тэрбээр Монголын уудам тал нутаг, унаган байгаль, цэнхэр тэнгэр, соёл, баялаг түүхээсээ урам зориг авдаг ажээ. А.Чадраабал нь Франц, Герман, Итали, Япон, Өмнөд Солонгос, Тайланд, Австрали, Сингапур, Швейцар, Хятад, Орос зэрэг 25 гаруй улсад бие даасан үзэсгэлэнгээ гаргасан Монголын тав, олон улсын гурван томоохон шагналын эзэн юм. Мөн 2004 оноос Монголын урлагийн холбоодод идэвхтэй ажилласан байна. Тухайлбал, 2009-2013 онд Монголын уран зургийн галерейн захирал, 2010-2013 онд Азийн урлагийн музейн захирлуудын холбооны гишүүнээр ажиллажээ. Харин 2013 оноос Олон улсын уран бүтээлчдийн Монголын Холбооны тэргүүнээр ажиллаж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.