images

Монгол жүжигчин Г.Занабазар АНУ-д “Гоо үзэсгэлэн ба араатан” жүжгийн гол дүрд тоглож байна

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-03-27


     АНУ-ын Вашингтон хот дахь "Synetic" театрын монгол жүжигчин Г.Занабазар "Гоо үзэсгэлэн ба араатан" жүжгийн араатны дүрд тоглож байна. Тэрбээр өмнө нь У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Ромео, “Арван хоёр дахь шөнө” жүжгийн Фесте, “Питер Пэний адал явдал”-ын жүжигт Сүүдэр, “Нойрсож буй гоо үзэсгэлэн” жүжгийн ханхүүгийн дүрийг бүтээжээ. Г.Занабазар нь Америкт мэргэжлийн жүжигчнээр төгсөөд Вашингтон хотын “Synetic” театрт найман жил ажиллаж уг театрын ахлах жүжигчин болсон байна. Харин түүний аав Н.Ганхуяг АНУ дахь Монголын Соёлын элчээр ажилладаг билээ. Тэрбээр Чингис хааны мэндэлсэн өдрөөр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Миний хүү Г.Занабазар одоо Лос-Анжелес хотод Холливүүдийн жүжигчидтэй хамтран ажиллаж байна. Тэгээд гаднынхны сонирхлыг татсан тул миний хүүд зориулж Монголоос ирсэн залуугийн тухай өгүүлэх “Түүхэн кино” нэртэй зохиол бичсэн юм. Киноны зураг авалтыг нь хийгээд бараг дуусаж байгаа. Энэ хавар гэхэд олон нийтэд цацах байх. Монголчуудын талаар өгүүлэх сайхан кино болно байх гэж бодож байна” хэмээн ярьсан юм. “Гоо үзэсгэлэн ба араатан” жүжгийг гуравдугаар сарын 3-наас тоглосон бөгөөд дөрөвдүгээр сарын 2-нд хаалтаа хийх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.