images

АНУ-ын гимнастикийн академид 20 монгол хүүхэд хичээллэж байна

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2023-03-24


    АНУ-ын Чикаго хотод суух консул Т.Батцэцэг энэ сарын 20-ны өдөр Маунт Проспект хотын “Lakshore” гимнастикийн академид зочилж, монгол хүүхдүүдтэй уулзжээ. Тус академид 6-10 насны 20 орчим монгол хүүхэд А.Адрюшенко, Г.Энх-Амгалан нарын  удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж, хот, муж, бүсийн түвшний тэмцээнүүдэд оролцдог ажээ. Тухайлбал, Б.Төгсбилиг, С.Очир, Г.Тэнүүн, З.Агуужим, Б.Төгсболд, О.Сүлд, О.Анар, Ц.Чингүүн нар хөвгүүдийн 4, 5 дугаар зэрэглэлд 2023 оны Иллинойс мужийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад төрлийн тэмцээнүүдэд багаараа тэргүүн байр эзэлж, С.Очир, Б.Төгсболд, Г.Тэнүүн, З.Агуужим нар мужийн хөвгүүдийн элит багт шалгарсан байна. Тус академид хамгийн анх 2007 оноос Ж.Номондалай гэх монгол хүүхэд хичээллэж эхэлсэн бөгөөд АНУ-ын шигшээ багт орж, гимнастикийн ДАШТ-д оролцож байжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.