images

Чехийн “MP Krásno" мах боловсруулах үйлдвэрт 70 монгол ажиллаж байна

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-03-21


     Чехийн Валашске Мезиржичи хотод төвтэй “MP Krásno” махны үйлдвэр 900 орчим ажилтантай бөгөөд тэдний 70 нь монголчууд ажээ. Иймд тус үйлдвэрийн захирал Карел Пилчик тус улсад суугаа Элчин сайд Д.Гансүхтэй өнгөрсөн пүрэв гарагт уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон байна. Энэ үеэр К.Пилчик монгол ажилчиддаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн бөгөөд тэднийг сургалт, үйлдвэрлэлийн төвд сургаж, онол, практикийг хослуулан ажиллуулдагаа ярьжээ. Ингэснээр монголчууд чех хэл сурахаас гадна боловсролын гэрчилгээтэй болж, цаашид коллеж, их дээд сургуульд суралцах боломжтой болдог. “MP Krásno” нь Чехдээ эхний гуравт ордог мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.