images

Монгол кино Францын кино наадмын тэргүүн шагналыг хүртэв

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2023-03-09


   Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино Францын Вэзүль хотноо болдог Азийн киноны наадмын тэргүүн шагналыг хүртжээ. “Le Festival international des cinémas d'Asie” хэмээх энэ наадам нь 1995 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд Азийн киноны шилдгийг шалгаруулдаг Европын хамгийн том кино наадам юм. Жил бүр 30 мянга гаруй үзэгчдэд долоон төрлөөр 90 шахам киног сонирхуулдаг энэ наадамд 12 шагнал гардуулдгийн тэргүүн нь болох “Cyclo d'or” буюу “Алтан унадаг дугуй”шагналыг “Худалдагч охин” кинонд хүртээсэн байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.