images

Чикаго орчмын монголчууд Цагаан сараа тэмдэглэв

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-02-20


     АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хот орчмын монголчуудын Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр боллоо. Энэ үеэр үндэсний бөхийн барилдаан явуулж 16 бөх барилдсанаас чөлөөт бөхийн олон улсын мастер, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр түрүүлж, залуу бөх Энхбаатар үзүүрлэжээ. Мөн "Гийнгоо", “Хуурчийнхан", "Тэнгэр хуур" сургалтын төв, "Монгол мэдлэг" сургуулийн сурагчид уран бүтээлээ толилуулж, морин хуурын аялгуутай нэгэн өдрийг өнгөрүүлсэн байна. Улмаар хүүхэд залууст шагайн харвааны үзүүлэн тоглолтыг харуулж, шагай харвах техник зааж, багачуудын дунд танин мэдэхүйн "АХА" тэмцээн зохион байгуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.