images

Варшавын монголчууд Цагаан сарыг угтан шагай харвав

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-02-20


     Варшав дахь Монголын Элчин сайдын яамнаас Польшийн Радом хотын Технологи, хүмүүнлэгийн ухааны их сургуульд хоёрдугаар сарын 11-нд “Монголын шинэ жил” соёлын өдөрлөг хийжээ. Өдөрлөгт “Илгээлт-2100” хөтөлбөрөөр тус сургуульд суралцаж буй 58 оюутан болон бусад польш оюутнууд оролцсон байна. Энэ үеэр Польшид ажиллаж буй монгол эмч нар  Радом хотод суралцаж буй оюутан залуусыг үнэ төлбөргүй үзэж, эмчийн зөвлөгөө өгчээ. Мөн Элчин сайдын яамнаас хоёрдугаар сарын 4-нд усан бар жилийн отог харвааны нээлттэй тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэмцээнийг Монголын шагайн харвааны холбооны Польш дахь салбар зөвлөл, Монголын шагайн хавчаахай харвааны холбооны Польш дахь салбар зөвлөл хамтран Варшав хотын Ази, Номхон далайн музейд хийжээ. Уг тэмцээнд Польш, Австри, Чех, Унгарын харваачид оролцсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.