images

Дэйтон хот энэ өдрийг “Монголын өдөр” болголоо

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-02-10


     АНУ-ын Охайо мужийн Дэйтон хотын захирагч Жеффри Ж.Мимс хоёрдугаар сарын 10-ны өдрийг буюу энэ баасан гарагийг “Dayton Flyers” коллежийн сагсан бөмбөгийн багийн тоглогч Ш.Энхийн-Одыг хүндэтгэн “Монголын өдөр” болгон зарлалаа. Майк Шаравжамц нь тус багийн анхны монгол тоглогч бөгөөд энэ улирал хийсэн бүх 25 тоглолтод оролцож 20-д нь гарааны бүрэлдэхүүнд багтжээ. Тэрбээр 5.9 оноо дундажлаж байгаагаас гадна нийт 79 оновчтой дамжуулалт өгч энэ үзүүлэлтээр багаа тэргүүлж байгааг “Dayton Daily News” сонин онцолсон юм. Тэгвэл “Монголын өдөр”-өөр Дэйтон хотын төвд монгол соёлыг сурталчилсан арга хэмжээ болно. Тухайлбал, баасан гарагийн 14-16 цагийн хооронд “CareSource эрүүл мэндийн даатгалын компанийн ивээн тэтгэсэн арга хэмжээний үеэр Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ө.Батбаяр илтгэл тавих ажээ. Харин оройны 20 цагт “Dayton Flyers”-ийнхан “Saint Louis” багтай хийх ээлжит тоглолтыг үзэх бөгөөд энэ тоглолтын завсарлагаанаар Монголын уран нугараачид нугарна. Ш.Энхийн-Од өнгөрсөн оны сүүлчээр “ESPN” спортын сувгийн нэрлэсэн шилдэг 100 тоглогчийн нэг болсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.