images

"UMON" телевизийнхэн АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын үйлстэн шагнал хүртлээ

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-02-03


     Америкт аж төрж буй монголчуудын амьдрал, ололт амжилтын талаар мэдээ нийтлэл бэлтгэн хүргэдэг "UMON TV"-ийн зураглаач Э.Бат-Эрдэнэ, туслах найруулагч Т.Эрдэнэзаяа нар АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын үйлстэн шагнал хүртлээ. “UMON” телевиз нь Вашингтон хотод 2010 оны 11 дүгээр сарын 26-наас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тэд тухайн орны хууль, хөдөлмөрлөх, суралцах боломж соёл болон Америкт суурьшиж буй монголчууд эх оронд болж буй өөрчлөлт шинэчлэлийн талаар "Америкт суралцъя", "Америк хэмнэл" зэрэг нэвтрүүлэг бэлтгэдэг байна. Нэвтрүүлгүүд нь 30 минут үргэлжлэх бөгөөд долоо хоногт нэг удаа Виржиниа мужийн Арлингтон, Файрфах зэрэг арваад дүүрэгт цацдаг ажээ. Дүүрэг бүрт өөр өөр өдөр тогтмол цагт “Verizon, Cох” кабелийн 30 дугаар сувгаар нэвтрүүлгээ дамжуулан хүргэдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.