images

Чехэд ажилладаг монгол эмчийг шагнав

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-02-01


      Чех улсын нийслэл Прага хотын Мотол их сургуулийн эмнэлгийн эмч Д.Сэлэнгээг Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагналаа. Тэрбээр 2001-2008 онд Чехийн Карлын их сургуульд суралцаж, эмчийн мэргэжил эзэмшжээ. Тэрбээр одоо Мотол” их сургуулийн эмнэлэгт тасгийн эрхлэгч, ахлах зэрэгтэй эмчээр ажилладагТус эмнэлэг нь 1970 онд байгуулагдсан бөгөөд Чех төдийгүй Европ тивд томд тооцогддог сургалтын эмнэлэг ажээ. Өдгөө 5000 ажилтантай энэ эмнэлэгт жилд дунджаар 860 мянган хүн амбулаторийн үзлэг хийлгэж 70 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.