images

Словак улсад Монголын 100 гаруй иргэн байна

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-02-01


     Словак улс үүсгэн байгуулагдсаны 30, манай улстай дипломат харилцаа тогтоосны мөн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Иймд Чех улсад суугаа Элчин сайд Д.Гансүх нэгдүгээр сарын 26-28-нд Словак улсад айлчилж, тус улсын ерөнхийлөгч З.Чапутовагийн гадаадын элчин сайдуудыг хүлээн авах уулзалтад оролцжээ. Энэ үеэр Словакийн Засгийн газар Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол, Словакийн хэлэлцээрийн төслийг дэмжсэнийг мэдэгдлээ. Мөн Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосныг танилцуулахад, З.Чапутова жил бүр Братислав хотноо болдог олон улсын аялал жуулчлалын фестивальд оролцож, улсаа сурталчлахыг урьжээ. Элчин сайд улмаар тус улсад суугаа монголчуудтай уулзаж, тэдний хүсэлтээр ажиллаж буй үйлдвэр, компанийнх нь удирдлагатай уулзахаар боллоо. Словак улсад манай улсын 100 гаруй иргэн амьдардаг ажээ. НҮБ-ын хүн амын шилжилт хөдөлгөөний газраас ямар тусламж авах боломжтойг Элчин сайд тэдэнд танилцуулсан байна. Тухайлбал, Словакт оршин суугаа гадаадын иргэдэд зориулсан словак, англи хэлний болон хөдөлмөр эрхлэх, оршин суух, татварын талаарх хууль зүй эрх зүйн зөвлөгөө өгөх, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад суух боломжтой ажээ. Мөн энэ талаарх гарын авлагыг монгол хэлээр гаргахаар бэлтгэж байгаа гэнэ.

Словак улсад суугаа монголчуудтай уулзаж байгаа нь.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.