images

Их Британийн парламент дахь Монголын бүлгэмийн гишүүдтэй уулзав

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-01-25


     Монгол улс, Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор Монголын тал Британийн парламент дахь Монголын бүлгэмийн гишүүдтэй өчигдөр Вэстминстерийн ордонд уулзжээ. Уулзалтыг Элчин сайд Б.Энхсүх, парламентын Монголын бүлгэмийн дарга Жэймс Грэй нар нээж, үг хэлсэн байна. Энэ үеэр Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцолж, энэ онд харилцан айлчлал хийхээр төлөвлөж байгааг мэдээлэв. Мөн Монгол улсын Шадар сайд, Монгол-Британийн дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан энэ арга хэмжээнд оролцож, Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулжээ. Уулзалтад тус улсын парламентын гишүүн Уэйн Дэвид, Жудит Камминс, Тим Лофтон, Кэтерин Уэст, лорд Рэндалл,  болон Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.